Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр
Ажлын байрны зар
НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хагас цагийн Санхүү ба Хүний нөөцийн менежментийн зөвлөхийн төсөл дээр “ Монгол дахь менежментийн Систем ба Санхүүгийн алдагдлаас сэргийлэхэд чиглүүлэх “ төслийн ажлын байрыг зарлаж байна.
Эхлэхцаг:2005оны1сар Үргэлжлэх хугацаа: 8 сар
Ажлын хэлбэр : Хагас цаг
Байрлал : УБ хот Монгол улс Зохион байгуулах газар.
Санхүү болон Хүний нөөцийн Менежментийн ажлыг сайжруулах үндэсний төслийн удирдлага дор ажиллах болно.
Ажлын агуулга
Санхүүгийн ба Хүний нөөцийн менежментийн зөвлөл нь дараах үүрэг хариуцлагуудыг хүлээнэ. Үүнд:
a) Санхүүгийн менежмент
· Санхүүгийн / гамшиг / алдагдалд хүрэх үйл ажиллагаанд зардлын тооцоо хийж удирдах болон бэлтгэлгүй үйл ажиллагаанаас болсон алдагдлыг тооцож зөвлөгөө өгөх
· Үндэсний болон аймгуудын хэмжээнд хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж санхүүгийн боломжит замаар хөрөнгө оруулах болон аймаг, сум, хот, дүүргийн хэмжээнд санхүүгийн механизмыг сайжруулах загвар хөгжлийг дэмжиж, санхүүгийн алдагдлаас хамгаалах, хор уршгийг арилгахад чиглэнэ.
· Хөрөнгө оруулалтын саналууд болон хүний нөөцийн чадавхийг дэмжиж, менежментийн Санхүүгийн эрсдэлээс хамгаалах , байгууллага байгуулах
· Зөвлөгөө өгөх цэгүүдийг байгуулах
b) Хүний нөөцийн менежмент
· Менежментийн хор уршигийн агуулга болон цэгийн нөлөөлөл, нөлөөлөх хугацааны бодит байдал дээр дүн шинжилгээ хийх
· Олон улсын хамгийн шилдэг практикт гарсан болон өөр бусад улс орнуудын санхүүгийн асуудалд тулгарсан ижил төстэй аюул гамшигийн бүтэц, байдлыг судлан таних
· Сүүлийн үеийн технологийн мэдээллийг ашиглан янз бүрийн түвшинд Монголын байдалд тохирсон байгууллага байгуулах, зөвлөгөөг бэлтгэх
· Олон улсын түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, ижил төстэй байгууллагуудыг хайн, тэдэнтэй сургалт симинар хийх, хамтын ажиллагааг идэвхижүүлэх
· Үндэсний Төслийн Менежерийн зүгээс гарсан үүргүүд өгөгдөх болно.
· Санхүүгийн болон Хүний Нөөцийн Зөвлөл нь гэрээний хугацаа дуусахад ҮТМ-г тайлагнана.
Ажлын байранд тавигдах шаардлагууд:
- Санхүү менежментийн чиглэлээр төгссөн дээд боловсролтой байх
- Санхүү ба Хүний нөөцийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Санхүүгийн ба Хүний нөөцийн салбарт шийдвэр гаргах түвшинд ажилласан туршлагатай байх
- Зохион байгууллах чадвар сайтай багаар ажиллах чадвар байх
- Англи болон монгол хэлэнд чадварлаг байх
Ажлын хэл
· Англи хэл
Хэрэв та дээрх нөхцлүүдийг бүрэн хангасан гэж үзэж байвал өөрийн тодорхойлолт, захиагаа дугтуунд хийгээд доорх хаягаар 2005 оны 12 сарын 5 ны дотор илгээнэ үү.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр. Нэгдсэн үндэстний гудамж 12, Германы элчин сайдын дэргэд. Сүхбаатар дүүрэг 46, УБ хот
Утас: 327515
Шуудангаар явуулах захидлаа дугтуйн дээр баталгаажуулах тэмдэг даруулсан байна уу.
Ойрын хугацаанд холбоо барих болно.